© Ардчилсан нам. 2011-2021
2020/12/26 / Үйл явдал

“ХОТЫНХОНДОО ТУСАЛЪЯ” АЯНЫ БЭЛГҮҮД ЭЗДЭДЭЭ ХҮРЧ ЭХЭЛЛЭЭ


Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Хотынхондоо тусалъя” аяны эхний үе шат өнөөдрөөс эхэлж байна.

Тус аянд ардчилсан намын гишүүд, дэмжигчид, малчид гэсэн нийт 6000 хандивлагч 60-аад сая төгрөг, 7000 гаран хонийг хотынхондоо хандивлаад байна. Эхний ээлжид эдгээр хандивын мөнгөөр үндэсний үйлдвэрүүдээ дэмжин есөн үйлдвэрээс худалдан авалт хийж, зорилтод бүлгийн 15000 өрхөд өгөх хандивын бэлгийн багц бэлэн болж, өнөөдрөөс эздэдээ хүрч эхэллээ.

Тус бэлгийн багцад сүү, аарц, витамин, хиам, салат,  ундаа, бялуу, шампаньск зэргээс бүрдсэн байна. Энэ удаагийн хандивын бэлгийг есөн дүүргийн хүн амд харьцуулан хуваан олгож буй бөгөөд тухайн дүүргийн Ардчилсан намаас зорилтод бүлгийн айл өрхүүдэд хүргэх ажиллагааг зохион байгуулах юм. Ардчилсан намын гишүүд тусгайлан /ковид-19/-ийн шинжилгээ хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин айл өрхөд хүргэж өгөх юм.

Мөн аян хоёрдугаар үе шат сар шинийн баяраас өмнө үргэлжлэх бөгөөд малчдын хандивласан хонийг аймаг, сумын ардчилсан намууд цуглуулан, Улаанбаатар хотод ирүүлнэ. Түүний дараа хотод махны үйлдвэрт бэлтгэн ариутгаж, таван килограммаар тусгайлан савлан Улаанбаатар хотын зорилтот айл өрхүүдэд хүргэх юм. Зорилтод бүлэг гэдэгт юун түрүүнд цар тахлын халдварын голомтод ажиллаж буй эмнэлэг, цагдаа, онцгой байдлын ажилчид болон ажил орлогогүй байгаа айл өрхүүдэд хүргэхээр төлөвлөжээ.