© Ардчилсан нам. 2011-2021
2020/12/23 / Үйл явдал

Ардчилсан нам шинэчилсэн дүрмээ Улсын дээд шүүхэд хүргүүллээ


Ардчилсан нам Х их хурлаараа баталсан үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүллээ. Шинэчлэн баталсан үндсэн дүрмээ сарын хугацаанд багтаан Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт бий.

Энэ талаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга П.Нүрзэд “Цар тахалтай холбоотойгоор Улсын дээд шүүх аливаа хүсэлт, гомдлыг шуудангаар болон цахимаар хүлээн авч байгаа юм байна. Энэ дагуу Ардчилсан нам өнөөдөр шинээр баталсан  үндсэн дүрмийн өөрчлөлтөө шуудангаар илгээлээ. Ардчилсан нам 31 жилийнхээ түүхэнд анх удаа ажил хэрэгчээр хуралдаж, намынхаа бүх нэгжээс санал авч, удаа дараа хэлэлцэн байж Аравдугаар их хурлаараа дүрмээ баталсан. Нэмэлт өөрчлөлтөд намын санхүүгийн ил тод байдлыг тодорхой болгохоор тусгасан юм. Улсын дээд шүүхэд дүрмээ албан ёсоор бүртгүүлсний дараагаар намын дарга болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ” гэлээ.