© Ардчилсан нам. 2011-2020

Ардчилсан нам

Намын тухай

Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна.

1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй үйл ажиллагааг хурцаар шүүмжилсэн. Тус зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуучууд өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэн тэрлэх болсноо мэдэгдэж, Монголын ардчилсан холбоог байгуулав. Ардчилсан холбоо 1990 оны 2 дугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам /МоАН/ байгуулах шийдвэр гаргав. 1990 оны 4 дүгээр сарын 8-9 нд МоАН-ын их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгон баталж, 1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлсэн. Ийнхүү МоАн байгуулагдсан нь ардчиллыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болов.

2000 оны 12-р сарын 06-нд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам нэгдэж одоогийн “Ардчилсан нам” болсон. Тус нам 1992-1996 онд “Ардчилсан холбоо эвсэл” байгуулан ажиллаж, 1996-2000, 2012-2016 онд УИХ-д олонхи болон засгийн эрх барьж байв.

НАМЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан МОНГОЛ УЛС.

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Ардчилсан Намын гишүүд бид,

НАМЫН БЭЛГЭДЭЛ

АН нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Нам нь өөрийн бэлгэдэл, сүлд дуу, туг, тамга, тэмдэг, нэг загварын албан хуудастай байна.

  • Бэлгэдэл
  • Туг
  • Сүлд дуу

Бэлгэдэл

АН-ын бэлгэдэл нь дугуй хэлбэртэй, гадуураа улаан хүрээтэй, дотор талд нь улаан хүрээнээс цагаан зурвасаар зааглагдсан хөх өнгийн тойрог дотор нар, сар, гал гурав босоо байрлалтай цагаан өнгөтэй байна. Хөх өнгийн тойргийн дотор доод талд “Ардчилсан Нам” эсхүл “Democratic Party” гэж цагаанаар бичнэ.

Туг

Намын тугны өргөн, урт нь 1:2 харьцаатай байна. Туг ишнийхээ талд хөх өнгийн хойш сунасан гурвалжингаар хагаслан хуваагдах ба тугны сүүлийн дээд доод талд улаан өнгөтэй хоёр гурвалжин байна. Улаан, хөх өнгө нь цагаан зурвасаар зааглагдана. Хөх гурвалжны дотор төв хэсэгт цагаан өнгөөр нар, сар, галын дүрс байрлана.

Сүлд дуу

Ардчилсан намын сүүлд дуу нь үг, ая С.Цогтсайханы “Хонхны дуу” байна.

Expert Perspective

Follow experts from across more than 30 medical specialties who share their viewpoints and guidance on medical developments as they unfold.
НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ

Тус намыг Ардчилсан Нам гэж нэрлэх ба “АН” гэж товчилно. Англиар Democratic Party, Democratic Party of Mongolia гэнэ. АН-ын төв байгууллага нь Монгол Улсын нийслэлд байрлана.

Холбоо барих

Бид таньтай эргэн холбоо барих болно

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Ардчилсан намын төв байр

1800-1206

info@demparty.mn

 

Санал хүсэлт