Хариуцлага алдсан гишүүдэд сануулах арга хэмжээ авлаа
    2018 оны 01 сарын 25 нд

     

     

    Сэлэнгэ аймгийн АН-ын хорооны гишүүн М.Үүрийнтуяа, тус аймгийн Сайхан сумын АН-ын хорооны гишүүн, Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргал нарт сануулах арга хэмжээ авлаа. Тэдэнд хариуцлага тооцох тухай АН-ын даргын тушаал энэ сарын 10-нд гарсан. Ингэхдээ намын Үндсэн дүрмийн тав дугаар бүлгийн 5.17.1, 5.17.5.1, 5.17.5.2 дэх заалт, Үндсэн дүрмийн хорооны холбогдох тогтоолыг тус тус үндэслэсэн байна. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгожээ.