Д.Гантулга, Б.Энхбаяр нарыг хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар боллоо
    2017 оны 06 сарын 20 нд
    da7b523e366a8e650e5c49437f7a1c4f.jpg

    УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр нар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгыг гүтгэсэн үйлдлийг нь шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан “Сүүлийн үед хэвлэл мэлээллийн хэрэгсэлээр УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр нар манай нэр дэвшигчтэй холбоотой илт гүтгэсэн, хууль бус мэдээллийг цацах боллоо. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж өгч, үнэн зөвийг тогтоож өгөх хүсэтийг манай нэр дэвшигч гаргасан. Тиймээс нэр дэвшигчийнхээ гаргасан өргөдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өглөө” гэв. Мөн тэрбээр нэр дэвшигчтэй холбоотой хууль бус үйлдлүүдийг тухай бүрт нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байгаа гэдгийгээ онцолж байлаа.

    Түүнчэн өнөөдөр ардчилсан намаас ЦЕГ болоод СЕХ-нд гомдол гаргаж байгаа юм байна. Энэ талаар Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан “Ардчилсан намын сонгуулийн штабын ухуулагчдыг цагдаагийн байгууллагаас баривчлах, шалгах, сурталчилгааны материаллуудыг нь хурааж авах гэх мэт үйлдэл гарсаар байна. Цагдаа хүчний байгууллагуудын зүгээс илт нэг талыг бариад хуулийн дагуу ажиллаж байгаа ухуулагчдын ажлыг хийлгэхгүй байгаа уг үйлдлийг шалгуулах өргөдөл, гомдлыг ЦЕГ, СЕХ-нд хүргүүллээ” гэв.