АРДЧИЛСАН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА
    2017 оны 06 сарын 14 нд

    Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны Холбооны анхдугаар чуулган 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл бүхий 550 оюутнуудын бүрэлдэхүүнтэй хуралдаж, ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгчөөр Ням-Очир овогтой Лхагвадорж, Хяналтын хорооны гишүүдээр Эрдэнэ овогтой Энхтөгс, Батдорж овогтой Далайжаргал, Баттулга овогтой Цэнд, Нацаг овогтой Цогтсайхан, Төвсанаа овогтой Батсүмбэр-Уул нар сонгогдлоо.

    Ардчилсан Оюутны Холбооны зорилго: рчим, ү

    Ардчилсан оюутан залуус бид-Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, нээлттэй нийгмийг төлөвшүүлэх, оюутнуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, төрөөс оюутнуудын талаар баримтлаж буй бодлого, шийдвэрт нөлөөлөх, түүнийг гардан хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох, Ардчилсан намын бодлого, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг эрхэм зорилгоо болгоно.

     

    Үнэт зүйлс:

    • Эх орон, тусгаар тогтнол;
    • Ардчилал, хүмүүнлэг ёс, эв нэгдэл;
    • Монгол соёл иргэншил;
    • Төрт ёсны эрхэм уламжлал, шударга ёс;
    • Эрдэм ухаан, мэдлэгийг дээдлэх үзэл;
    • Хүний заяагдмал эрх, эрх чөлөө;
    • Сэтгэлийн үлэмж тэнхээ, тэвчиж туулах чадвар;
    • Монгол хэл, бичиг, үндэсний түүх;
    •  

    Үйл ажиллагааны зарчим:

    • Ардчилал, шударга ёс;
    • Хүний эрх, эрх чөлөө;
    • Бүх нийтийн тэгш оролцоо;

     

    Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

    • Оюутнууд дунд Ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх;

    Оюутан залуусын нийгмийн идэвхи оролцоог хангах;