Нэр дэвшигч Х.Баттулгын аяны дөрөөг одонтой 108 ээж сүүн цацлаараа мялаав
    2017 оны 06 сарын 13 нд
    5ac9fbd65b3ed9d78b0bbff92fd883ac.jpeg

    Хонгор нутгаас төрөн гарч төр түшилцэж явсан хүүгээ баянхонгорчууд бахдал дүүрэн угтан авч, хүндлэл дүүрэн үдэж өглөө. Өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр төрсөн нутаг Баянхонгор аймагтаа ажиллаад аян замаа уааш үргэлжлүүлсэн Х.Баттулгыг нутгийн зон олон нь аймгийн төвийн баруун урдах жижигхэн бор толгой дээрээс үдэж өгсөн юм. Ингэхдээ алдарт эхийн I, II одонтой 108 ээжийн сүүн цацлаар аян замыг нь мялааж, Ерөнхийлөгч болохыг ерөөсөн юм.

    Нэр дэвшигч Х.Баттулга яг одоо Говь-Алтай аймгийн Алтай хотноо ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж байна.