“Outlaw”-ынхнаар магнайлуулсан 500 залуу АН-ыг сонголоо
    2017 оны 06 сарын 05 нд
    fd9c260626d8f1de073c5ac970c4b8ea.jpg

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Яг энэ үед өнөөдөр АН-ын “Ардчиллын цэнхэр ордон”-ы гадна талбайд “Outlaw” хамтлагийнхнаар магнайлуулсан 500 залуу АН-д элслээ. АН-ынхан залуусаар эгнээгээ, цусаа сэлбэсэн хүндэтгэлийн ёслолд АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг тэргүүтэй зочид оролцсон юм. Нийтдээ 500 залуугаар эгнээгээ өргөтгөсөн ийм ёслол манай аймгийн түүхэнд анх удаа болж байгаа нь энэ гэж зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Оюутан, малчин, ажилчин, урлагийнхан зэрэг салбар бүрийн төлөөлөл болсон залуучууд АН-ыг сөрөг хүчин байхад нь сонгож буйгаа, одоогийн эрх баригчдын үйл ажиллагаатай холбон шүүмжилж, санал бодлоо илэрхийллээ.

    Залуусын сонсох дуртай, Эрдэнэтээс төрөн гарсан “Outlaw” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ АН-ыг сонгосон байна. Үүнд, МУСТА дуучин Э.Ариун-Эрдэнэ, Г.Сайхан-Эрдэнэ, Б.Жаргал, Б.Жаргалсайхан, Эрдэнэтийн ”T.I” хамтлагийн дуучин н.Хүлэгээ, н.Мэндээ нар элссэн байна.

    Залуус олноороо АН-д элссэн нь эрдэнэтчүүдийн хувьд Ардчиллын төлөө, ардчиллын үйл хэргийг залгамжлах залуу үеийнхэн сонголтоо хийж буйд АН-ын ахмад, дунд үеийнхэн сэтгэл хангалуун байна. Эдгээр 500 залуугийн дунд “Хангарьд” спорт хорооны жудо бөхийн шигшээ багийн тамирчдын ч төлөөлөл багтжээ.