Дорноговь аймгийн АЭХ-ны тэргүүнээр Д.Гантогтох сонгогдлоо
    2018 оны 10 сарын 10 нд
    6c1446622cc8264c76c8602d46917923.jpg

    "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны  бүх шатны тэргүүнийг сонгох  сонгууль орон даяар амжилттай үргэлжилж байна. Нэр дэвшигчид  "Сэтгэлийн хүч" уриан дор нийслэлийн есөн  дүүргээр өртөөлж,  нийт эмэгтэйчүүддээ үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа бөгөөд уулзалт Ардчиллын өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлж Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт үргэлжлүүллээ. "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны  тэргүүний сонгуульд нэр дэвшигч С.Одонтуяа, Цэрэндолгор, Пүрэвхатан нар өөрсдийн мөрийн хөтөлбөр, чиглэл, зорилгоо танилцуулан Дорноговь аймгийн эмэгтэйчүүдийн санал,  бодлыг сонссон байна.  Дорноговь аймгийн "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүний сонгуульд нэр дэвшигч Д.Гантогтох санал хураалтад оролцогчдын 95.5 хувийн саналаар сонгогдлоо. Тус арга хэмжээнд аймаг,  сумдын 120 гаруй эмэгтэй  оролцсон бөгөөд Ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Ш.Батцэцэг эмэгтэйчүүдэд зориулан сонирхолтой сэдвээр сургалт зохион байгуулсан юм.