Сүхбаатарын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь яллаа
    2018 оны 10 сарын 09 нд
    235d8ce2060e1a1d9a0158ca3f3e98b2.jpg

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ИТХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь 72 хувийн саналаар ялалт байгууллаа. Тус аймгийн хувьд ИТХ-ын гишүүдийн тоо Ардчилсан нам 16, МАН 16 буюу тэнцээд байсан юм. Энэ удаагийн сонгууль аль нам нь ИТХ-д олонхи болж Сүхбаатар аймагт засаглах вэ гэдгийг шийдэх чухал хариуцлагатай сонгууль байв. Энэ утгаараа өрсөлдөөн ч ширүүн болж, Ардчилсан намын штабын зүгээс МАН-ын нэр дэвшигчийг иргэдэд 100-150 мянган төгрөг тарааж санал худалдан авах оролдлого хийлээ гэсэн гомдол удаа дараа гаргаж байлаа. Гэвч сонгуулийн үр дүн Ардчилсан намын нэр дэвшигчийн талд шийдэгдсэн нь мөнгөөр асуудлыг шийддэг, сонгогчдын саналыг худалдан авах үзэгдэл үеэ өнгөрүүлж, сонгогчдын боловсрол ч дээшилж, хоосон амладаггүй хийж бүтээдэг хүмүүст саналаа өгдөг болсныг улстөрийн намуудад ойлгуулсан сонгууль болж өндөрлөлөө.