"Сэтгэлийн хүч" аянд зүүн аймгуудын 500 гаруй эмэгтэй нэгдлээ
    2018 оны 10 сарын 08 нд
    21e160b006b526287fb2305164134b82.jpeg

    Ардчилсан намын эмэгтэйчүүдийг нэгтгэдэг "Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан нар нэр дэвшин өрсөлдөж байна. Тэд намын шинэчилсэн дүрмийн дагуу  21 аймаг, нийслэлийн есөн дүүргээ тойрон  нийт гишүүдтэйгээ уулзахаар замдаа гарсан бөгөөд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллаад байгаа юм. Ардчилсан эмэгтэйчүүдийг Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намын гишүүн Ж. Батсуурь ялалт байгуулсан мэдээгээр тэднийг угтжээ. Хуваарийн дагуу зүүн аймгуудаас эхэлсэн “Сэтгэлийн хүч" аян энэ сарын 11-нд Налайх, Багануур дүүрэгт үргэлжилж,  12-оос баруун аймгийн зүг хөдлөх аж. “Сэтгэлийн хүч” аян зүүн гурван аймгийн 500 гаруй эмэгтэйг  нэгтгэж, тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй  оролцлоо.