Дорноговь аймагт нөхөн сонгууль явагдаж байна
    2018 оны 10 сарын 05 нд
    6e8c9c62ae5455a6a810619abc16dc8b.png

    Дорноговь аймагт нөхөн сонгууль явагдаж байна. Тодруулбал, Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуулийн 5 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас Г.Тунгалаг, Сайншанд сумын ИТХ-ын 3 дугаар тойрогт О.Баасанжав нар нэр дэвшин өрсөлдөж байна. Үүний зэрэгцээ Замын-Үүд сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 1 дүгээр тойрогт Ч.Эрдэнэбат, Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт Л.Батбаяр нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Нөхөн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-нд дуусах бол санал хураалт 7-ны ням гарагт явагдана.