Ардчилсан намын Гадаад харилцааны бодлогын салбар зөвлөл хуралдлаа
    2018 оны 10 сарын 04 нд
    1f012f80d5453e8ebfe7b5fe22215aad.jpeg

    Ардчилсан намын Гадаад харилцааны бодлогын салбар зөвлөлийн ээлжит хуралдаан аравдугаар сарын 03-ны өдөр боллоо. Хуралдаанаар тус зөвлөлийн хагас жилийн үйл ажиллагааны тайлан, цаашид хийх ажлуудын төлөвлөгөөг танилцууллаа. 2019 онд Монгол улсад Ардчилсан хөдөлгөөн өрнөсний 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус зөвлөлийн гишүүд Олон улсын хэд хэдэн томоохон арга хэмжээ, чуулганыг Монгол улсдаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Гадаад харилцааны бодлогын зөвлөл, өнгөрсөн хугацаанд "Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болон “Монгол улсын эдийн засаг-Гадаадын херенге оруулалт” сэдэвт сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Мөн тус зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар өнгөрөгч 2 дугаар сард "Олон улсын Ардчиллын холбоо"-ны ээлжит чуулганаар тус байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Мөн АНУ-ын Лос Анжелес хотноо болсон Олон улсын ардчиллын холбооны гүйцэтгэх Зөвлөлийн хуралд оролцож,  энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахаар болсон юм.