Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 27-28-нд бүртгэнэ
    2018 оны 09 сарын 26 нд
    e1510977fea30c9907043554e6d0717e.jpg

    Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу Говь-Алтай, Төв аймгийн намын даргын сонгуулийг зохион байгуулахаар боллоо. Үүний зэрэгцээ Үндэсний бодлогын хорооны гишүүний Говь-Алтай аймгийн 11 дүгээр тойргийн нөхөн сонгуулийг мөн зохион байгуулах юм байна. Говь-Алтай, Төв аймгийн намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 27-28-ны өдрүүдэд бүртгэх бөгөөд сонгуулийн сурталчилгааг ирэх аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн санал хураалт аравдугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт эхэлж 20:00 цагт дуусгавар болно гэдгийг Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээллээ.