Дорноговь аймгийн гишүүд, дэмжигчид чууллаа
    2018 оны 09 сарын 22 нд
    ef240e356859db20737fc62ae444d8d7.jpg

    Дорноговь аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Иххэт суманд чууллаа. Чуулганд Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, ХЭГ-ын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан, Үндэсний бодлогын хорооны гишүүн Я.Батсуурь, Л.Одсэр, И.Нарантуяа, Д.Алтангэрэл, М.Баянмөнх, Б.Түвшинбат нарын төлөөлөгчдөөс гадна Айраг,  Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайхандулаан, Сайншанд сумдын 200 гаруй гишүүд,  дэмжигч  оролцжээ. 

     

    Энэ удаагийн чуулган  хойд бүсийн сумдын гишүүд, дэмжигчдийг хамарсан бөгөөд Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Ц.Гантулга намын байгууллагын үйл ажиллагааны талаар, ХЭГ-ын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан Ардчилсан намын шинэчлэлийн үйл явцын талаар тус тус мэдээлэл хийв. Түүнчлэн сургагч  багш н.Амарбаясгалан, н.Ган-Очир нар хувь хүний хөгжил, намын Үзэл баримтлалын шинэчлэлийн талаар сургалт зохион байгуулж, чуулганд оролцогчдод мэдээлэл өгсөн байна.  Мөн чуулганд оролцогчид спорт, урлагийн төрлөөр авъяас чадвараа сорьж,  Дэлгэрэх сум  шилдгээр шалгарлаа.