“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-23-ны өдрүүдэд болно
    2018 оны 07 сарын 09 нд
    ab43822fda3217db68d19c712882434c.jpg

    Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд зохион байгуулагдах гэж байна. Тус чуулга уулзалтад Ардчилсан намын удирдлагууд, намын дэргэдэх байгууллагууд, нийслэлийн Налайх, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Архангай, Төв, Дархан-Уул аймгийн гишүүдийн төлөөлөл оролцох юм. Чуулга уулзалтад оролцогчид сургалт, семинарт хамрагдаж, нутгийн болон хүний хөгжил, намын шинэчлэл, гишүүдийн чадавхийг дээшлүүлэх асуудлаар санал, туршлагаа солилцоно. Мөн аймаг, дүүргүүдийн гишүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ болон мэтгэлцээн, спортын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулах аж. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд шат дараатай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний эдгээр бүсийн чуулганууд бөгөөд “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах урдчилсан тов гараад байна.