Завхан аймгийн бүсгүйчүүд чуулав
    2018 оны 06 сарын 18 нд
    52d38d265823841be5d02ac3d0853168.jpg

    УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилгаар Завхан аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, зөвлөгөөн Төрийн ордны А танхимд боллоо.

    Завхан аймгийн хувьд төрийн эрх барилцах үйл явцад эмэгтэй түшээдийг илгээдгээрээ онцлогтой юм. Нийгэм соёлын зүтгэлтнүүд, салбар салбарын судлаач, эрдэмтэд, бизнес эрхлэгчид зэрэг энэ аймгаас төрөн гарсан эмэгтэйчүүдийг хамруулсан энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнд  УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Оюунхорол, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн асан, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, МУГЖ О.Ичинхорлоо, Тэргүүн хатагтай асан Ш.Цэвэлмаа, МУ-ын гавьяат эмч Б.Үйлст, МУГЖ Н.Батцэцэг, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал М.Оюунчимэг нарын нөлөө бүхий олон эмэгтэй оролцон илтгэл тавьж, мэдээлэл солилцжээ. Мөн Завхан аймгийн төв болон 24 сумын 60 гаруй эмэгтэй оролцсон байна.

    Уг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Завханчуудын өмнө тулгамдаж буй ядуурал, ажилгүйдлыг бууруулах, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлд нутгийн иргэдийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилт тавьж байна” хэмээн онцоллоо.