“ИМПАКТ-5” сургалт ирэх сард эхэлнэ
    2018 оны 06 сарын 15 нд
    a53e8ec1b7fe30675f280fed049b6a72.jpg

    Ардчилсан нам, “Америк-Азийн хүрээлэн”-тэй хамтран цогц сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Анхны “ИМПАКТ-5 сургалт АНУ-ын Вашингтон хотноо ирэх долдугаар сард зохион байгуулагдана. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэн”-гийн урилгаар 2018 оны хоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүд, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Дон Яанг, Дина Тайтус, Конгрессын гишүүн, төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн дарга Питер Роскам албаны бусад хүмүүстэй уулзаж, АНУ-ын Бүгд Найрамдах нам, Ардчилсан намууд хоорондын холбоо харилцааг өрөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Айлчлалын үеэр Элчин сайд асан Ш. Батцэцэг Америк-Азийн Хүрээлэн”-гийн Дэд ерөнхийлөгч Рачель Макнит болон гүйцэтгэх захирал Мери Шью нарын урилгаар “Америк-Азийн хүрээлэн”-д ажиллаж, цогц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна.