Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхийг хүсэв
    2018 оны 06 сарын 11 нд
    2da7be1b9da4e94700083f0e43c4e8ec.jpg

    “Монголоо сонсъё” аяны хүрээнд УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойрог буюу Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтад Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд болох О.Цогтгэрэл, Б.Цэцээ, Ц.Одонтунгалаг, Б.Болор-Эрдэнэ нар тус сумын 300 гаруй иргэнтэй уулзаж, үзэл бодлоо илэрхийлэн, тулгамдсан асуудлаа ярилцсан юм. Иргэдийн дийлэнх нь орон нутгийн удирдлагуудын бодлого шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, намчирхал хэрээс хэтэрч, иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлаж, сум орон нутгийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах тал дээр хойрго хандаж байна гэв. Ялангуяа орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, авто замын засвар, шинэчлэл хийх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар дорвитой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолж байна. “Монголоо сонсъё” үндэсний аяны хүрээнд зохион байгуулагдаж буй уулзалтуудад оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өндөр хүлээлттэй байснаа хэлж байв. Мөн энэ удаагийн аян үр дүнтэй, цаг үеэ олсон ажил болж байгааг иргэд дурдаж, талархал илэрхийлж байсан юм.