М.Дашхүү: Налайх дүүрэгт ажлын байрны асуудал тулгамдаад байна
    2018 оны 06 сарын 11 нд
    46a5e21e56be412fb4aef42fecbec11d.jpg

    /Налайх дүүргийн Ардчилсан намын хорооны дарга/

    -Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй гол ажлын нэг нь “Монголоо сонсъё” үндэсний аян. Налайх дүүрэг бүх хорооддоо хүрч ажиллахаар төлөвлөсөн. Иргэд маш идэвхтэй оролцож байна. Өнөөдөр зөвхөн нэг улстөрийн намын асуудал яригдаагүй. Аяны хүрээнд ард түмнийхээ санал, хүсэлтийг сонсч, эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн зөв, бурууг нь тунгаан хэлэлцэж байгаад энэ арга хэмжээний гол зорилго, ач холбогдол оршиж байна. Иргэд намчирхахгүйгээр бүгд оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцэж байгаа нь сайшаалтай. “Монголоо сонсъё” аяны хүрээнд санал хүсэлтийн хайрцаг аялуулж байна. Мөн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хүүхэд, залуусын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах, урлагийн тоглолт, азтан тодруулах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Налайх дүүргийн хувьд хамгийн их иргэдийг бухимдуулж байгаа асуудал бол ажилгүйдэл. Уурхайг бүрмөсөн хаах тухай асуудал яригдаж байна. Налайх дүүргийн уурхайг тэр чигт нь хааж болно. Хаахаасаа өмнө ажлын байрыг нэмэгдүүлэхгүй  бүрмөсөн хаачихвал 40 гаруй мянган иргэний амьдралын баталгаа алдагдах эрсдлийг  анхаарах  хэрэгтэй. Тоосгоны үйлдвэр зэрэг ажлын байр байдаг ч энэ нь улирлын чанартай. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлэхэд л анхаарах шаардлагатай байна.