"Монголоо сонсъё" аян Хутаг-Өндөр суманд зохион байгуулагдлаа
    2018 оны 06 сарын 07 нд
    ec1ad308522e7633b2374d734522b75d.jpg

    "Монголоо сонсъё" үндэсний аян энэ сарын 06-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Булган аймгийн Ардчилсан намын хорооны дарга, ҮБХ-ны гишүүн Б.Ариун-Эрдэнэ, ҮБХ-ны гишүүн, УТЗ-ийн гишүүн, Булган аймгийн Нутгийн зөвлөлийн дарга О.Амартүвшин, Булган аймгийн ИТХ-н Ардчилсан намын бүлгийн дарга, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэбат, Булган аймгийн Ардчилсан намын хорооны Дэд дарга, ҮБХ-ны гишүүн, АЗХ-ын тэргүүн С.Гал-Эрдэнэ, Булган аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн,Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн Б.Цолмонбаяр, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын ажилтан Ц.Саранцэцэг нар оролцож, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, тохижилт, үйлчилгээтэй танилцан иргэдийн санал шүүмжийг сонсчээ. Аяны хүрээнд сумын Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлаа дүгнэн хуралдсан аж. Тус суманд нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн азтан тодруулж, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөж, иргэдэд үнэ төлбөргүй соёлын үйлчилгээ үзүүлжээ. “Монголоо сонсъё” үндэсний аян өнөөдөр /2018.06.07/-нд Булган аймгийн Тэшиг суманд үргэлжилж байна.