“Монголоо сонсъё” аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна
    2018 оны 06 сарын 05 нд
    fc4b327c1774ea78e67654ba176b3cc9.jpg

    Хөвсгөл аймгийн Ардчилсан нам "Монголоо сонсъё" үндэсний аяны хүрээнд Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Баянзүрх, Улаан-Уул, Цагаан нуур, Арбулаг, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Ханх, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Хатгал сумдаар намын гишүүд дэмжигчид, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, цаг үеийн байдлаар мэдээлэл хийгээд байна. Уулзалтад Хөвсгөл аймгийн Ардчилсан намын удирдлагууд, ҮБХ-ны гишүүд оролцож байгаа юм. Аяны хүрээнд иргэдийн дунд гар бөмбөгийн болон танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулсан аж. Уулзалтын үеэр иргэд Ардчилсан намын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлээд, бэлчээр ашиглалт, уул уурхай, халамжийн бодлого тэгш бус үйлчилж байгаа, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар дурдаад эрх баригчдын мөрийн хөтөлбөр огт хэрэгжихгүй байна гэв. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчний хувиар шахаж, сануулж ажиллахыг анхааруулж байлаа.