Бэлчээрийн асуудлыг хуульчлах шаардлагатай гэв
    2018 оны 05 сарын 31 нд
    2989462848b988c3abbd3d0d0a580c3e.jpg

    "Монголоо сонсъё" нээлттэй өдөрлөгийн хүрээнд Хэнтий аймгийн Галшар сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо. Уулзалтын үеэр төрийн түшээд , эрх баригчдад үгээ дайх иргэд олон байсан юм. Тодруулбал, зээлээсээ давсан хүүгээ цэгцлэхийг Галшар сумын иргэд шаардаж байна. Мөн эрх баригчид болон УИХ-ын гишүүд санаачлагатай ажиллахгүй байгааг сануулаад малын татварыг нэмэгдүүлсэн, нутгаасаа болж нэгнийхээ аминд хүрэхдээ тулаад байгаа тул зоригтой өөрчлөлтийг хийх шаардлагатай байгааг хэлж байсан юм. Мөн энэ тэндгүй УИХ-ын гишүүд адуу, мал маллах нэрийдлээр жирийн малчдын бэлчээрийг нь булаадаг, сумын удирдлагуудыг утсаар дээрэлхэж, доромжлох зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж байгааг ч хэлж байсан юм. Үүнээс гадна сумын цагдаагийн төлөөлөгч нар иргэддээ бус эрх мэдэлтнүүдэд үйлчилж байгааг ч хатуухан сануулж байна.

    Түүнчлэн байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж цөлжилт ихэсч байгаа өнөө үед Бэлчээрийн тухай хууль”-тай болох, үлийн цагаан оготныг устгахыг кампанит ажил өрнүүлэх шаардлагатай байгааг малчид хэлж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН иргэдийн санал хүсэлтийг авч , мөрийн хөтөлбөртөө тусгаж ажиллана гэж иргэдээ хуурчихаад өдийг хүртэл амлалтандаа хүрэхгүй эсрэгээрээ төрөөс авдаг байсан хэдэн төгрөгийг нь танаж, иргэдээ хайхрахгүй байгаад гомдолтой байна гэсэн юм. Үүнээс гадна орон нутгийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид жирийн иргэд, малчдыг ялгаварлан гадуурхаж харилцаж байгааг ч хэлж байв. Төрийн албаны ажилтан, албан хаагчид ажил цалгардуулдаг байдал, их дээд сургуулиудын тоог цөөлж, чанаржуулах зэрэг олон асуудлыг Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдэд дайлаа.