Зөрчлийн тухай хуулиас болж жирийн малчид хохирч байна гэв
    2018 оны 05 сарын 30 нд
    adcb8fe49f0681638d49d7544c7a4e28.jpg

    Монголоо сонсъё үндэсний аян Хэнтий аймгийн Баянхутаг суманд үргэлжилж байна. Өдөрлөгийн хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэнд, соёлын үйлчилгээ үзүүлж, танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулж, оролцогчдын дундаас азтан тодруулжээ. Уулзалтын үеэр төрийн мөнгө хувь хүний дансаар ордог, ИТХ нь хангалтгүй ажилласан, сумын Засаг дарга ямар ч төлөвлөгөөгүй ажиллаж байгаа зэрэг гомдлуудыг хэлж байв. Мөн Зөрчлийн тухай хуулиас болж жирийн малчид хохирохоос гадна  баяр ёслолын үеэр иргэд, малчдаасаа татаас авдаг хэрнээ эргээд хайхрахгүй байгаад гомдолтой байна гэв. Түүнчлэн эрх баригчдын буруутай үйл ажиллагаанаас болж гол мөрөн  ширгэж, байгаль орчинд ноцтой хохирол учирч байгааг иргэд сануулж байна. Тиймээс зөрчил гаргаж буй орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцох, ИТХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллахыг холбогдох байгууллагуудад нь уламжлахыг хүслээ.