“Монголоо сонсъё” аян Чингэлтэй дүүрэгт үргэлжиллээ
    2018 оны 05 сарын 30 нд
    138cb6d608ba74a31308c455f23f7d2f.jpg

    Энэ сарын 27-нд “Монголоо сонсъё” үндэсний аян Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нийслэлийн Чингэлтэй дүүргийн V сургуулийн өмнөх талбайд зохион байгуулагдсан бөгөөд 63 дугаар тойргийн 4,5,6 дугаар хороодын 400 гаруй иргэн хамрагдсан байна. Аяны үйл ажиллагааг нээж, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Г.Баярсайхан үг хэлсэн байна. Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд “АХА” хөгжөөнт тэмцээн, сугалаа, санал асуулга, эрүүл мэндийн үйлчилгээ, ургийн бичиг хэрхэн хөтлөх тухай зөвлөгөө зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.