Есөн удаагийн уулзалт зохион байгуулж, 10 мянга гаруй иргэнийг хамруулжээ
    2018 оны 05 сарын 29 нд
    ce1f0dd8d88354471741ecebed952be3.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян орон даяар амжилттай үргэлжилж байна. Орхон аймгийн Ардчилсан нам тус аяны хүрээнд энэ сарын 28-нд Согоот, Уртбулаг, Бүрэнбүст багийн 500 гаруй иргэнтэй уулзлаа. Ард түмнээ сонсдог энэ төрлийн уулзалтыг тогтмол зохион байгуулахыг иргэд сануулж байв. Үндэсний аяны хүрээнд Орхон аймагт нийт есөн удаагийн уулзалт зохион байгуулж, 10 мянга орчим иргэнийг хамруулжээ. Улмаар  биеэр  болон бичгээр ирүүлсэн  1000 гаруй иргэний санал, хүсэлтийг хүлээн аваад байна. Аяны хаалтын үйл ажиллагааг ирэх сарын 2-ны өдөр Амарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уламжлал ёсоор Бүрэнбүстийн овоог тахиж уул усаа баярлуулах юм байна.