Төв аймагт цөлжилт эрчимтэй явагдаж байгааг анхааруулав
    2018 оны 05 сарын 28 нд
    cbf80267d5a1cb64b93c5a09e4eb92d8.jpg

    Монголоо сонсъё” үндэсний аян Тев аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сумдад амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр иргэд,эрх баригчдын харалган шийдвэрийг шүүмжилж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, амьдрахад улам хэцүү болж байгаа тухай хэлж байв. Түүнчлэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор унагаж байгааг төр бодлогоор зохицуулах шаардлагатай гэж байлаа. Цаашилбал, сүүлийн жилүүдэд дээрх сумд эрчимтэй цөлжиж байгаа тул байгаль орчны асуудалд эрх баригчид анхаарлаа хандуулах шаардлагатай гэв. Түүнчлэн орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч, намын харъяалалаар ажилд авдаг байдлыг халах хэрэгтэй гэдгийг ч анхааруулж байлаа.