Ажилгүйдэл, гэр бүл салалт ихэсч байгаад иргэд сэтгэл дундуур байна
    2018 оны 05 сарын 27 нд
    9e7e6f7e5815ba9445dca9a0626a8e7a.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдаж, Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдад үргэлжилж байна. Аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны удирдлага, төлөөлөл хамтран бүх сумдад ажиллахаар төлөвлөжээ.  Орон нутагт иргэдийн амжиргааны түвшин тааруу байгаа төдийгүй ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт ихэсч байгааг уулзалтын үеэр иргэд хэлж байв. Мөн сум, орон нутагт төрийн байгууллагууд хэт намчирхаж, иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа тухай ч ярьж байлаа. Аяны хүрээнд орон нутгийн иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа аж.