Ононгийн гүүр хэзээ баригдах вэ
    2018 оны 05 сарын 25 нд
    cd9711ee7390af69b7440598816418ef.jpg

    “Монголоо сонсъё” аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, бусад ажилчдын хамт Хэнтий аймгийн 18 сум, таван тосгонд хүрч ажиллахаар замдаа гарч, Дадал суманд хүрээд байна. Аяны хүрээнд Дадал сумын иргэдтэй уулзалт зохион байгуулсан аж. Уулзалтын үеэр Хэнтий нутгаас иргэдээ төлөөлж УИХ-д сонгогдсон зарим гишүүд хангалтгүй ажиллаж, ёсзүйгүй үйлдэл гаргаж, орон нутгийн нэр хүндийг гутааж байгаад бухимдалтай байгаагаа иргэд хэлж байв. Төсвийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулж, шашны сургууль зэргийг байгуулсанд иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ононгийн гүүрийг барина гэж өнөөдрийг хүртэл ярьсан ч тус бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг  улсын төсөвт суулгаагүй бөгөөд хөрөнгө оруулалтыг ямар замаар шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа гэдгийг ч иргэд анхааруулж байлаа. Мөн  “Орон нутгийг хөгжүүлэх сан”, “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сан”, “Сум хөгжүүлэх сан” зэрэг олон сангийн үйл ажиллагаа нь ил тод бус, зарлага нь бодит бүтээн байгуулалт, ажил болж чадахгүй байгааг хэлж байв.