Наадмын талбайд барилга барих шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв
    2018 оны 05 сарын 25 нд
    6269fffa3cba02453920ab5bf2365edb.jpg

    Орхон аймгийн Ардчилсан нам “Монголоо сонсъё” аяны хүрээнд энэ сарын 24-нд Эрдэнэ, Дэнж багийн иргэдтэй уулзалт  зохион байгуулж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтад 800 гаруй иргэн оролцож, үзэл бодлоо илэрхийлэн, тулгамдсан асуудлаа ярилцсан юм. Иргэдийн ихэнх нь орон нутгийн удирдлагуудын бодлого шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд Орхон аймагт зам засвар, бүтээн байгуулалт огт хийгдэхгүй байна гэв. Түүнчлэн “Орон нутгийн удирдлагууд иргэддээ бус эрх мэдэлтнүүдэд зориулан шийдвэр гаргаж байгаа нь эрх ашгийн томоохон зөрчил” гэлээ. Мөн Дэнж, Эрдэнэ багийн иргэдийн дийлэнх нь хууль бус газар олголтын талаар дурдаж, наадмын талбайд орон сууц барих шийдвэрээ эргэн харахыг орон нутгийн удирдлагуудад сануулав. Үүнээс гадна иргэдийн дунд санал асуулга өрнүүлж, үнэ төлбөргүй эмчийн үзлэг, хуулийн зөвлөгөө өгч ажиллажээ. “Монголоо сонсъё” үндэсний аяны хүрээнд зохион байгуулагдаж буй уулзалт ярилцлагууд ихээхэн үр дүнтэй болж байгааг иргэд онцолж байна.