Малчдын тэтгэвэрийн асуудал хүндрэлтэй байна гэв
    2018 оны 05 сарын 24 нд
    d4b78c6a247cd477ec625484aa06737b.jpg

    "Монголоо сонсъё" үндэсний аян Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр сумдад амжилттай үргэлжилж байна. Булган аймгийн Ардчилсан намын хорооны дарга, ҮБХ-ны гишүүн Б.Ариун-Эрдэнэ, Булган аймгийн Ардчилсан намын хорооны Дэд дарга, ҮБХ-ны гишүүн, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны тэргүүн С.Гал-Эрдэнэ, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, УТЗ-ийн гишүүн, Булган аймгийн Нутгийн зөвлөлийн дарга О.Амартүвшин, Булган аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар, ҮБХ-ны гишүүн, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны гишүүн Б.Цолмонбаяр нар сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, тохижилт, үйлчилгээтэй танилцан иргэдийн санал, хүсэлтийг сонсч, уулзалт зохион байгуулжээ. Уулзалтын үеэр иргэд хүүхдийн мөнгийг алагчлан олгож байгаа явдал, сургууль завсардалт, гэр бүлийн хүчирхийлэл, малчдын тэтгэвэр, амжиргааны түвшин буурч байгаа зэрэг тулгамдаж буй олон асуудлын талаар саналаа хэлж, хүсэлтээ уламжилсан байна. Аяны хүрээнд орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн эмч нар (ЭХО, эмэгтэйчүүд, хавдар судлал) үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Мөн урлагийн тоглолт зохион байгуулж, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй соёлын үйлчилгээ үзүүлж, азтан тодруулжээ.