Шинэчлэлийн аяныг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлэв
    2018 оны 05 сарын 24 нд
    96c3ff3a888affc3a6481fc4c8a49d88.jpg


    Монголоо сонсъё” үндэсний аян Дорноговь аймгийн Сайншанд суманд энэ сарын 19-нд нээлтээ хийлээ. Тус арга хэмжээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Дорноговь аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд, дэмжигчид, иргэд оролцсон байна. “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг” “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сайншанд сумын V баг буюу Зүүнбаян тосгонд үргэлжилж, уулзалт зохион байгуулжээ. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд ард түмний амьдралд тулгамдаад буй бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийн талаар санал солилцохоос гадна Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төсөл, үндсэн дүрмийн тухай иргэдэд мэдээлэл өгч, саналыг нь сонсчээ. Үндэсний аян Дорноговь аймгийн Ар Сайншанд буюу төмөр замын хотхон, Эрдэнэ суманд тус тус зохион байгуулагдсан байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөсөн аж. Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн төмөр замчид Ардчилсан намын шинэчлэлийн аяныг талархан хүлээн авч буйгаа уулзалтын үеэр илэрхийлжээ.