"Биндэръяа" дугуй сонирхогчдын клубтэй хамтарч ажиллана
    2018 оны 05 сарын 23 нд
    76933cfdb936edd0894fffb27ddc6232.jpg


    Хэнтий аймгийн Ардчилсан нам Биндэр сумын Залуучуудын холбоо”-ны дэргэдэх Биндэръяа дугуй сонирхогчдын бүлэгтэй хамтарч насанд хүрэгчид болон хүүхдийн ангилалд  уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.Тэмцээнд эрэгтэй 14 насны ангилалд 27 хүүхэд оролцож, нэгдүгээр байрт У.Эрдэнэ, хоёрдугаар байрт У.Золбаяр, гуравдугаар байрт У.Мөнхсүлд нар тус тус шалгарсан байна. Харин охидын ангилалд нийт зургаан хүүхэд оролцсоноос нэгдүгээр байрт Г.Намуунбайгаль, хоёрдугаар байрт Д.Сувдаа, гуравдугаар байрт н.Одмаа нар тус тус шалгарчээ. Насанд хүрэгчдийн эрэгтэй ангилалд 13 тамирчин оролцсоноос нэгдүгээр байрт О.Ган-Өлзий, хоёрдугаар байрт З.Мөнхтулга, гуравдугаар байрт Б.Оргил нар шалгарсан бол насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд таван тамирчин оролцсоноос нэгдүгээр байрт Т.Халиун, хоёрдугаар байрт Ж.Амаржаргал, Б.Ариунаа нар тус тус шалгарав. “Биндэръяа дугуй сонирхогчдын бүлэг нь энэ оны  дөрөвдүгээр сард байгуулагдсан бөгөөд орон нутагтаа дугуйн спортыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Цаашид Хэнтий аймгийн Ардчилсан намын зүгээс тус клубын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.