Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан өдөрлөгт 1500 орчим хүн оролцлоо
    2018 оны 05 сарын 21 нд
    15c0bf2de50016d3dfc902f21fd2ee68.jpg

    “Монголоо сонсъё” аяны хүрээнд "Ардчилсан намын нээлттэй өдөрлөг"  Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.  Тус өдөрлөгт  Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Дархан-Уул аймгийн иргэд, дэмжигчдийн төлөөлөл бүхий 1500 орчим хүн оролцсон байна. Аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаа, үзэл баримтлалын шинэчилсэн төслийн талаар мэдээлэл өгч ажиллажээ. Мөн энэ үеэр иргэдэд эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хууль эрхзүйн үнэгүй зөвлөгөө өгөхөөс гадна “Цайны баяр”, “АХА” хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулсан байна. Эрх баригч намын ажилд үнэлэлт өгөх, анхан шатны гишүүд, дэмжигчдийг чадавхижуулах, иргэдийн санал, бодлыг сонсох зорилгоор зохион байгуулж буй “Монголоо сонсъё” аян хангайн бүст буюу Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймагт үргэлжилнэ.