АРДЧИЛСАН ОЮУТНЫ ХОЛБОО МЭНДЧИЛГЭЭ
    2018 оны 05 сарын 17 нд
    ddf5a60a7f34849200e2d5f218a62cc6.jpg

    2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны Холбооны анхдугаар чуулган Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл бүхий 550 оюутнуудын бүрэлдэхүүнтэй хуралдаж, албан ёсоор Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны Холбоо үүсгэн байгуулагдсан билээ.

    Ардчилсан оюутан залуус бид Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, нээлттэй нийгмийг төлөвшүүлэх, оюутнуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, төрөөс оюутнуудын талаар баримталж буй бодлого, шийдвэрт нөлөөлөх, түүнийг гардан хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох, Ардчилсан намын бодлого, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

     

    Улс төрд 18-26 насны оюутан залуучуудын дуу хоолой, оролцоо дутагдаж байгаа билээ. Иймд бид улс эх орныхоо ирээдүй, сайн сайхны төлөө оюутан залуусаа түүчээлэн ажиллах болно.

     

    Бидэнтэй нэгэн зорилгын доор хамтдаа эх орны ирээдүйн төлөө нэгдэх хүсэлтэй оюутан залуус бүхэнд Ардчилсан Оюутны Холбоо үргэлж нээлттэй байх болно.

     

     

    Та бүхнийг хүндэтгэсэн,

     

    Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж