“Монголоо сонсъё” аян Хэнтий аймгийн Дархан суманд үргэлжилж байна
    2018 оны 05 сарын 17 нд
    c1215645c313909d09020cd8f9f6709a.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян Хэнтий аймгийн Дархан суманд үргэлжилж байна. Аяны хүрээнд тус суманд иргэдийн уулзалт-ярилцлага, үнэ төлбөргүй соёлын үйлчилгээ үзүүлэх, хүүхэд, залуусын дунд хөгжөөнт тэмцээн, уралдаан, сугалаа зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна. Уулзалтанд Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Батгэрэл, ҮБХ-ны гишүүд болон сумын удирдлагууд, иргэд оролцсон аж. Хэнтий аймгийн Ардчилсан намын төлөөлөл Дархан сумын ахмадуудыг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонссон байна. Уулзалтын дараа Хэнтий аймгийн Ардчилсан намын төлөөлөл яруу найрагч Р.Чойномын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.