“Зүүн бүсийн уулзалт-сургалт” ирэх сард болно
    2018 оны 05 сарын 16 нд
    951861ea5aba6c70a54269b7d0f18cf4.jpg

    Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, ҮБХ-ны гишүүн Т.Пүрэвхатан "Монголоо сонсъё" аяны хүрээнд Бор-Өндөр сумын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны гишүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр тэрбээр 2017 онд хийсэн ажил болон энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийсэн юм. Уулзалтын хүрээнд гишүүд, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсч, санал бодлыг нь хүлээн авч ажилласан байна. Хэнтий аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн Т.Пүрэвхатан сумдынхаа эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Мөн гишүүдийнхээ оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн бүсийн уулзалт-сургалт”-ыг ирэх сард зохион байгуулахаар болсноо уулзалтын үеэр дуулгасан байна.