Хүүхдийн мөнгийг алагчлан олгож байгааг эсэргүүцэж байна гэв
    2018 оны 05 сарын 16 нд
    a3a08ec68f5660ceac064b0645db727e.jpg

    Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй "Монголоо сонсъё" үндэсний аян Хэнтий аймгийн Мөрөн суманд үргэлжиллээ. Аяны хүрээнд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын хамт олон болон Хэнтий аймгийн ҮБХ-ны 15 гишүүн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, намын шинэчлэл, түүний зайлшгүй шаардлага, үндсэн дүрэм, үзэл баримтлал болон бусад холбогдох журмуудын төслийг хэлэлцэж, санал бодлоо нээлттэй солилцож байна.

    Нээлттэй өдөрлөгийн хүрээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын соёлын төвд энэ сарын 14-нд иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалтад Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Батдэлгэр, ҮБХ-ны гишүүн Ж.Оюунбаатар болон бусад гишүүд оролцож, иргэдийнхээ дуу хоолойг сонссон юм. Уулзалтын үеэр тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 10 төрлийн татвар шинээр бий болгосон, хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгаа, өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаанаас зорилтот бүлгийн иргэдийг хассан зэрэг асуудлыг эсэргүүцэж байгаагаа иргэд хэлж байв.

    Монгол оронд ардчилал, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэлийг нь үнэлж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны дээд шагнал "Лиш" одонгоор Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэн Ж.Цэрэнчимэд, Ц.Одончимэг, "Ардчилал ахмад зүтгэлтэн" одонгоор Мөрөн сумын ахмад настан Л.Бавуудорж, Д.Авирмэд нарыг тус тус шагнаж, урамшууллаа. Мөн энэ үеэр Ардчилсан намд шинээр элсэж буй гишүүддээ батламж гардуулсан юм.

    Өдөрлөгийн үеэр уулзалт, ярилцлага зохион байгуулахаас гадна гэрэл зураг, үсчин, компьютерийн бүх төрлийн үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй хүргэсэн байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд нийт 23 хүн оролцсоноос I байрт тус сумын иргэн Ж.Ганболд, II байрт Ш.Бум-Эрдэнэ, III байрт Ө.Өнөрөө нар тус тус шалгарлаа. Мөн уулзалтын үеэр азтан тодруулж, супер азтанаар Хэнтий аймгийн Мөрөн сумын IV багийн иргэн Л.Энхцэцэг шалгарсан юм. Үүнээс гадна өдөрлөгийн үеэр урлагийн тоглолт зохион байгуулсан бөгөөд залуу уран бүтээлчид ая дуугаа өргөсөн байна.