“Монголоо сонсъё” нээлттэй өдөрлөг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үргэлжилж байна
    2018 оны 05 сарын 16 нд
    b2472bdaf55305626cc14ac92f05da74.jpg

    Монголоо сонсъё нээлттэй өдөрлөг энэ сарын 15-нд Хэнтий аймгийн Бор-өндөр суманд эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд тус сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэв. Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Батдэлгэр болон ҮБХ-ны гишүүдээс гадна Бор-өндөр сумын Ардчилсан намын 500 гаруй идэвхтэн гишүүн болон иргэд уулзалтад оролцож, санал бодлоо илэрхийлж, тулгамдаж буй асуудлаа уламжиллаа.

    2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахаа уулзалтын үеэр Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Батдэлгэр уламжлав.

    Уулзалтын үеэр иргэд өнөөгийн эрх баригчдыг амлалтаасаа ухарч, хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байгаа гэв. Түүнчлэн "Иргэдийнхээ төлөө" гэж сонгогдоод амлалтандаа хүрээгүй зарим төрийн түшээдэд хариуцлага тооцох, гишүүнчлэлийн эрхээс нь бүрэн татгалзуулдаг болгохгүй бол ард түмэн ядуурах, тэр дундаа нутаг орны нэр хүндэд муугаар нөлөөлж байгааг онцгойлон захиж байв.

    "Монголоо сонсъё" өдөрлөгийн хүрээнд "Бор-Өндөр" цогцолбор сургуулийн сурагчдын дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээнд нийт 40 гаруй хүүхэд оролцсоноос I байрт Бор-өндөр цогцолбор сургуулийн сурагч М.Мөнхсайхан, II байрт Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч С.Билгүүн, III байрт Бор-өндөр цогцолбор сургуулийн сурагч Б.Алтанцэцэг нар тус тус шалгарлаа.