С.Эрдэнэ: Иргэд, сонгогчидоо сонсоно
    2018 оны 05 сарын 08 нд
    3591cf0dede6d960a871dc650bb8a2a0.jpg

    /УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга/

    -Ардчилсан намаас зохион байгуулах үндэсний хэмжээний томоохон аяны бэлтгэл ажлын хүрээнд Баянгол дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр суманд “Жишиг нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Жишиг өдөрлөгт оролцогчид эндээс санаа авч, орон нутагтаа зохион байгуулах юм. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэчлэлийн аяныг эхлүүлж байлаа. Энэхүү шинэчлэлийн аян нэг жил зургаан сарын хугацаанд амжилттай өрнөж, одоо ч үргэлжилсээр байна. Үүний үргэлжлэл болох “Монголоо сонсъё” сарын аяныг орон даяар эхлүүлэхэд бэлэн боллоо. Бид юуны түрүүнд иргэд, сонгогчдын санал, бодлыг сонсох, боловсон хүчнийг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэл рүү түлхүү ажиллана. Үүнээс гадна 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тодорхойлох зэрэг олон зорилгыг тээж энэхүү сарын аяныг эхлүүлж байна.