О.Мөнхбаяр: Төв аймгийн Батсүмбэр суманд “Жишиг нээлттэй өдөрлөг” үргэлжилнэ
    2018 оны 05 сарын 05 нд
    6690fb7a1b3831f77b5fa18910f46f95.jpeg

    Төв аймгийн Ардчилсан намын дэд дарга

     

    -“Ардчилсан намын нээлттэй өдөрлөг” үндэсний хэмжээний аяныг зохион байгуулах гэж байгаа нь үнэхээр цагаа олсон ажил юм. Учир нь эрх баригч нам өнгөрсөн хугацаанд юу хийж, бүтээсэн бэ гэдгийг бид эргэж харах ёстой. Мөн Ардчилсан нам эрх барих хугацаандаа юу хийж бүтээснийг өнөөгийн эрх баригч намын хийсэн ажилтай харьцуулах шаардлагатай. Үүнээс гадна Ардчилсан нам ард иргэдээ сонссон, анхан шатны намын гишүүдээ сонссон чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр анхан шатны намын гишүүддээ холбогдох мэдээллийг өгнө. Төв аймаг тойргийн зарчмаар “Ардчилсан намын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, намын бодлого, үйл ажиллагааны талаар иргэддээ бүрэн мэдээлэх боломжтой гэж харж байгаа. Манай аймгийн Батсүмбэр суманд “Жишиг нээлттэй өдөрлөг” үргэлжилнэ.