С.Одонтуяа: Иргэдийн дунд хүлээлт үүсээд байна
    2018 оны 05 сарын 05 нд
    a5e20780f15fc889fea3e718c733bae5.jpeg

    /Баянгол дүүргийн Засаг дарга/
    -Баянгол дүүргийн Ардчилсан намын хорооноос жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг өдөрлөг боллоо. Би 2007 онд Баянгол дүүргийн Ардчилсан намд элсч байхад нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг байсан. Жил бүрийн хавар аль нам Баянгол дүүрэгт засаглаж байгаагаас үл хамааран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж ирсэн. Өдөрлөгийн үеэр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна иргэдийн төр, засагт уламжлах санал, хүсэлт, Ардчилсан намын хийж буй ажил өгч буй үнэлэлт, дүгнэлтийг сонсдог. Хаврын өдөрлөгт иргэд маш идэвхтэй оролцдог. Ер нь манай дүүргийн нээлттэй өдөрлөгт үүрийн гишүүд 100 хувийн ирцтэй оролцохоос гадна иргэдийн дунд хүлээлт үүссэн байдаг. Ялангуяа өнөөгийн цаг үед иргэд маш их хүлээлттэй байна. Иргэд яагаад энэ өдөрлөгийг хүлээдэг юм бэ гэхээр  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн Засаг даргын биелэлт, МАН-ын үйл ажиллагааны талаар иргэд маш их бухимдалтай байна. Энэ асуудлаар иргэд санал, бодлоо  илэрхийлэх хүсэлтэй байгаа учраас өдөрлөгөө хэзээ зохион байгуулах гэж байна вэ гэж асууж байгаа юм.